Сурагчдад зориулсан танин мэдэхүйн үнэлгээний тест (CAB-A) нь боловсролын байгууллагуудад зориулагдсан тест юм. Тест нь суралцах болон сургалтын орчинтой холбоотой Нейро шинжлэх ухааны онолыг үндэслэж боловсруулсан болно.
Сурагчдад зориулсан танин мэдэхүйн үнэлгээний онлайн багц тест (CAB-A)
Сурагчдад зориулсан танин мэдэхүйн тест
Сурагчдад зориулсан танин мэдэхүйн тест
Сурагчийн танин мэдэхүйн түвшин, түүний амжилттай суралцах үйл явцад үзүүлэх хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх
7-18 насны сурагчдын хэрэгцээг тодорхойлох
Энэхүү тестийг мэдрэлийн сэтгэл судлаач, сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженерүүд, дизайнерууд, программистууд, эрдэмтэд зэрэг янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийн баг боловсруулсан бөгөөд тэдний хамтын ажиллагааг CogniFit ("Когнифит")-ийн шинжлэх ухааны хорооноос байнга хянаж, зохицуулалт хийж байдаг. Тархины мэдрэлийн эсүүдийн ажиллагааг дүрслэн хардаг технологи ба суралцах ажилбарын танин мэдэхүйн ур чадварын талаархи судалгаанууд нь энэхүү хэрэгслийг ашиглах боломжийг олгосон.
CAB-A тест нь сурагчийн танин мэдэхүйн чадвар болон суралцах амжилтын хоорондын холбоог тодорхойлж өгдөг.
Тестийн зорилго
- Сурагчдийн танин мэдэхүйн чадамжийг тодорхойлох
- Танин мэдэхүйн чадамж нь сургалтын хөтөлбөр ба хичээлийн агуулгатай яаж уялдаж буй эсэхийг тогтоох
- Суралцагчийн идэвхи санаачлага, сэдэлжүүлэлтийн түвшинг тодорхойлох
- li>
Суралцах чадварууд ба тархи
Мэдэрлийн эсүүдийн ажиллагааг дүрсээр хардаг болсон технологийн дэвшлийн ачаар бид суралцах буюу тоолох, унших, бичих, логикоор сэтгэх болон ярианы үйл явцад тархины ямар бүтэц, мэдрэлийн сүлжээ оролцдог болохыг харах боломжтой болсон.
Тестийн автомат ажиллагаа
CAB-A тест нь хувь хүн нэг бүрт зориулагдсанаас гадна энэхүү тестийг компьютер ашиглаж групп хэрэглэгчид ч мөн ашиглах боломжтой.
1. Суралцагчийн хүсэл эрмэлзлэл буюу сэдэлжүүлэлт болон давуу талыг үнэлэх асуулгань сурагч ямар зүйлд дуртай, юунд дургүй вэ гэсэн асуулгад хариулдаг болно. Хүсэл эрмэлзэл нь суралцах үйлдлийн хөдөлгөгч хүч бөгөөд иймээс сурагчийн сэдэл ба түүний сургалтын орчны нөлөөллийг тодорхойлох нь маш чухал юм.
2. Танин мэдэхүйн үнэлгээ: Онлайн тоглоомоор дамжуулан нийт 23 танин мэдэхүйн чадварыг хэмждэг бөгөөд эдгээрийг Ойлгох, Анхаарал, Ой тогтоолт, Зохицуулалт /нүд ба гарын/, Мэдрэмж гэж ерөнхийд нь ангилдаг.
3. Тайлан:Анкет болон танин мэдэхүйн үнэлгээний явцад цуглуулсан мэдээлэлд үндэслэн мэргэжилтэнүүдэд (багш, зөвлөх эсвэл сэтгэл зүйчид) зориулсан хоёр төрлийн тайланг гаргаж, зөвлөмж өгдөг.
- Мэргэжилтнүүдэд зориулсан тайлан
- Эцэг эх ба сурагчдад зориулсан тайлан